Баянгол дүүргийн ... дугаар хороонд орцны үүдэнд зогсож байсан машин дээр хаалганы дээр байрлах бетон нурж унасан тохиолдол гарчээ. Тодруулбал, тус байр нь хуучны угсармал байр байсан бөгөөд азаар тухайн үед хүн явж таараагүй, машинд хүн байгаагүй тул хүн бэртэж гэмтээгүй байна.
Тус бетоны нурах болсон шалтгаан нь тус бетон дээр байнга хог шороо овоолж түүнийг нь цэвэрлэхгүйн улмаас чийгэнд автаж, гагнаж бэхэлсэн арматур нь зэвэнд идэгдсэнээс болж нуржээ.