Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо”-оос УОК-т автомашин хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд


“Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо”-оос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж “Nissan Vanette” загварын автомашиныг Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 400 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аяныг өрнүүлэн 15 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг худалдан авч, гардуулсан нь энэ юм.

Япон Улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн тус автомашиныг ачааны болон суудлын зориулалтаар ашиглах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


О.Боргилыг найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн хэргээр  ял ногдуулжээ
О.Боргилыг найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн хэргээр ял ногдуулжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.