Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Есдүгээр сард коронавирусийн халдвар оргил үедээ хүрч болзошгүй“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сүүлийн үед коронавирусийн дельта хувилбарын тархалт өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. Тухайлбал, "ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХ”-ыг зөвлөж байна" гэсэн анхааруулгыг хүргэсэн. Мөн холбогдох мэргэжилтнүүд халдварын гурав дахь давалгаа есдүгээр сарын дундуур байз болзошгүй талаар мэдээлж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио. Буцаад өгсөх нь тодорхой боллоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Халдварын тоо өдөрт 2500-3000-д хүрч болзошгүй" гэжээ.

Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 57 хувьд нь анхаарал сарних, мартах эмгэг илэрч байна
Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 57 хувьд нь анхаарал сарних, мартах эмгэг илэрч байна
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна