Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдэд амархан ядрах. бие сулбайх, дархлаа муудах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Тэгвэл эдгээр шинж тэмдгээс гадна халдвар авсан иргэдийн 57 хувьд нь анхааарал сарних цаашлаад мартамхай болох шинж тэмдэг илэрч байгаа аж.
Жишээлбэл, гэрээсээ гарахдаа гэрлээ унтраахаа мартах, унтраагаагүй бил үү хэмээн бодож шаналах, түлхүүрээ тэмтэрч хайх, гар утсаа гартаа барьчихаад эрэх гэх мэтийг хэлж болно. Эдгээрийг "Ялимгүй зовлонт байдал" хэмээн нэрлэдэг байна. Ийм учир халдвар авсан иргэд ой тогтоолт, оюун ухаан сайжруулах дасгал хийх нь зүйтэй гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Х.Умаахан