
Наймдугаар сарын 26-ны өглөө бүртгүүлж амжаагүй болон дундаж оноо авсан хүүхдүүдэд боломж олгох үүднээс системийг нээж, шалгуулагчийн мэргэжил сонголтыг дахин явуулах аж. Ингэхдээ их, дээд сургуулийн консорциумын элсэлтийн системд бүртгүүлж амжаагүй, хөдөө орон нутагт алслагдсан бүсэд байснаас бүртгүүлж чадаагүй шалгуулагч нар мэргэжлээ сонгох боломжтой. Бүртгэл гурван өдөр үргэлжилж, наймдугаар сарын 29-нд шалгуулагч нар баталгаажуулалт хийх юм. Есдүгээр сарын 2-5 хооронд элсэлтийн эрхийн бичиг олгогдоно.