
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр элсэлтийн шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн болохыг албаныхан мэдээллээ. Тухайлбал, Баян-Өлгий, Завхан аймагт гар утас авч орсон, өөрийнхөө оронд хүн оруулахыг оролдсон хэд хэдэн тохиолдол гарсан аж. Мөн зарим аймагт багш нар нь шалгуулагчид зөвлөн тусалсан явдал гарчээ.