Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шалгалтын үеэр гар утсаар зураг авч, бусдаас тусламж гуйсан шалгуулагчийн оноог хүчингүй болгосон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Нийгэм судлал, англи хэлний хичээлийн материал задарсан мэтээр мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Үүнтэй холбогдуулан БҮТ-өөс тодорхой шалгалт, мөрдлөгийг явуулж мэдээллийг цуглуулсан. ЭЕШ-ийн материал нь байгууллагын албаны нууцад хамаатдаг материал учраас материал боловсруулахаас эхлүүлээд шалгуулагчийн гар дээр очих хүртэл цагдаа, тагнуулын газрын хамгаалалт дор байдаг учраас сэдэв, даалгавар задрах боломжгүй. Энэ жилийн хувьд ч ЭЕШ-ийн материал задраагүй.

Анги танхимд авч орохыг хориглосон эд зүйлсийн жагсаалт ч гарсан байдаг. Тухайлбал, 82 шалгалтын байрны гадна шалгуулагчдаас нийт 16,200 ширхэг гар утсыг бүртгэлжүүлэн авч, үлдсэн. Гэвч хоёр утасныхаа нэгийг шалгалтын байрны гадаа үлдээж, нэгийг нь биедээ нуун авч орсон тохиолдол мэр сэр гарсан.

Химийн хичээл 10.00 цагаас эхлэхэд нэг шалгуулагч утас авч орж, шалгалтын материалын зураг авч бусдаас тусламж гуйсан хэрэг гарсан. Энэ нь тухайн шалгалтын явцад үүссэн асуудал. Зөрчлийг тухайн үед нь илрүүлж, шалгуулагчийн дүн, оноог хүчингүй болгох арга хэмжээ авсан.

Түүнчлэн Нийгэм судлалын хичээлийн шалгалтын материалыг Бямбаа багш гэх фэйсбүүкийн хэрэглэгч олон нийтийн сүлжээнд нээлттэйгээр тавьсан. Үүнийг шалгахад Бямбаа багш гэгч нь шалгалт дууссаны дараа материалын зургийг тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүний шавь шалгалтын материалыг хураалгалгүй авч гарч, багшдаа өгсөн нь тогтоогдсон. Шалгалтын дэг зөрсөн сурагч болон тухайн Бямбаа гэх багшид холбогдох арга хэмжээг авна.

Баян-Өлгий, Завхан аймагт гар утас авч орсон, өөрийнхөө оронд хүн оруулахыг оролдсон хэд хэдэн тохиолдол гарсан. Мөн зарим аймагт багш нар нь зөвлөн тусалсан тохиолдол гарсан" гэсэн юм.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.