Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ оны хоёр дахь ЭЕШ шалгалт өнөөдрөөс эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан.

Тэгвэл энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхэллээ. Шалгалт 19-ний өдөр хүртэл улсын хэмжээнд үргэлжлэх юм.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Малайзын дээд шүүхээс тус улсын ЗГ болон холбогдогч гурван этгээдэд Ш.Алтантуяагийн ар гэрт 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
Малайзын дээд шүүхээс тус улсын ЗГ болон холбогдогч гурван этгээдэд Ш.Алтантуяагийн ар гэрт 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
 
Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орох асуудлаар мэдээлэл хийнэ
Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орох асуудлаар мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.