Талибан бүлэглэлийн цэрэг бурка өмсөлгүй гадуур явж байсан Афганистан эмэгтэйг буудан хороосон хэрэг гарчээ. Талибан бүлэглэлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Забихулла Мужахид Афганистаны сэтгүүлчтэй эмэгтэйчүүдийн эрхийн талаар яриа өрнүүлэх үеэрээ тус бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн үзэж, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох эрхийг хаахгүй хэмээн хэлж байсан.
Буркаг Афганистан, Пакистан эмэгтэйчүүд ихэвчлэн өмсдөг бөгөөд энэ нь нүдний орчимд торон хаалттай бүхэл биеийг халхалсан үндэсний хувцас юм.
Талибан бүлэглэл 1996 онд Кабул хотыг эзлэн авч, өөрсдийн хатуу дэг журмуудыг хэрэгжүүлж байсан ба эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх, боловсрол эзэмшихийг хориглож, толгойноос хөл хүртэл битүү халхалсан хувцас өмсөхийг шаарддаг байсан аж.