Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны зургаа дахь хүндэт гишүүнээр “Хотын дарга“-ыг өргөмжиллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Төгсөгчдийн холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарыг “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэмлэх, тэмдгийг өнөөдөр гардуулан өглөө.

Тэрбээр, ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавраар суралцан төгссөн юм.

Тодруулблал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 08-ны 39 тоот шийдвэрээр “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилжээ. Хотын дарга тус тэмдгийг авч буй зургаа дахь төгсөгч аж. Тэмдгийн агуулгыг дурдвал “Өлзий хээ” нь баяр жаргал, урт удаан наслах, “Очир хээ буюу Нацагдорж” нь дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын сацуу элдэв муу зүйлээс хамгаалахыг бэлгэддэг байна. Харин “Хорол хээ”-г зогсолтгүй эргэх бат бэхийн бэлгэдэл болгон хүндэт тэмдгээ урлажээ.

МИАТ:  Энэ сарын 24, 26-ний өдрүүдийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг цуцаллаа
МИАТ: Энэ сарын 24, 26-ний өдрүүдийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг цуцаллаа
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц