Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Медаль авах тамирчдын төлөвлөгөөнд Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар багтсан байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Биеийн тамир Спортын газрын дарга Ц.Шаравжамц Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад олгох урамшууллын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн үеэр энэ удаагийн наадмаас зургаан медалийн горьдлоготой байсан талаар дурдлаа.

Тодруулбал, мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нараас гадна боксын төрөлд оролцсон Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн тэмцээнд оролцсон М.Анхцэцэг нарыг медаль хүртэнэ гэсэн найдлага тавьсан байжээ.

Ташрамд дурдахад энэ удаагийн паралимпд манай улсаас 11 тамирчин оролцож байгаа бөгөөд тэднээс дөрвөн медалийн хүлээлттэй байгаа аж.

Саид Моллайн дасгалжуулагч  Мохаммед Мансурид Алтангадас одон олгоно
Саид Моллайн дасгалжуулагч Мохаммед Мансурид Алтангадас одон олгоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.