Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахуйн архидалт нэмэгдэж, архины хордлогод орсон дуудлага ихэсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хурлын үеэр холбогдох байгууллагын удирдлагууд зарим мэдээллийн өгсөн юм.  Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна.

Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ.Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын захирагч С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.

Нийслэлд буй 382 орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
Нийслэлд буй 382 орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.