Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан юм.
Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнийг авчирч буй МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотын "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Уг онгоцоор 250 иргэн ирнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлж байсан ч паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн буцсан болохыг ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэв.
Эдгээр иргэнээс зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ очиж авах бол хагалгаанд орсон, жирэмсэн гэх зэрэг эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин бусад тохиолдолд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэггүй бол тусгаарлах байранд тусгаарлах аж.