Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх оронд нь 244 Монгол иргэнийг авчрах тусгай үүргийн онгоц Инчеоний нисэх буудлаас хөөрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Бүгд найрамдах Солонгос улсаас монгол иргэдийг авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нислэгээр Монгол Улсын 244 иргэн эх орондоо ирнэ хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Тусгай үүргийн энэхүү онгоц 16:20 цагийн орчимд Улаанбаатарт буух тооцоололтой байна. 

Зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан билээ.

Харин манай улсын ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд тус онгоцон дахь зорчигчдыг хүлээн авч, тусгаарлахад бэлтгэж байна.

Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ
Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ
 
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.