Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибануудын эзлэн түрэмгийлэлт эрчээ авсаар нийслэл Кабул хотыг эзлэхэд ойрхон байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Талибанчуудын эзлэн түрэмгийлэл улам эрчээ авсаар байгаа бөгөөд олон улсын дипломатчид болон уугуул иргэдийг цэргийн албан хаагчид нүүлгэн шилжүүлж байна.

Баасан гарагт зэвсэгт этгээдүүд нийслэл Кабулаас ердөө 80 км-ийн зайд орших Логар мужийн төв Пули-Алам хотыг эзлэн авсан байна.

НҮБ-ын тэргүүн, "Нөхцөл байдал хяналтаас гарч, энгийн иргэдэд хохирол учруулж болзошгүй үр дагаварт хүргэж байна" гэжээ.

Одоогийн байдлаар 250 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрчээ.

,

20 жилийн турш хамтарсан цэргийн ажиллагаа явуулсны дараа олон улсын энхийг сахиулагч цэргүүд Афганистан Улсаас татан буугдсанаар Талибанчууд дайралт хийж байгаа нь энэ аж.
Түүнчлэн баасан гаригт Талибанууд тус улсын хоёр дахь том хот Кандагар болон ойролцоох Лашкар Гах хотыг, мөн баруун зүгт Герат хотыг эзлэн авав. Тэд одоо Афганистан Улсын гуравны нэг орчим хэсгийг хянаж байна.

Улаанбаатар хотод 23 хэм дулаан
Улаанбаатар хотод 23 хэм дулаан
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.