Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Ерөнхий сайд Цөмийн зэвсэггүй болохыг улс орнуудад уриалав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 38 секунд

Японы ард түмэн Нагасакид болсон цөмийн гамшигт хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ энэ сарын 09-ний өдөр боллоо. Нагасаки хотноо цөмийн бөмбөг хаясан цаг мөч буюу 11:02 минутад нэг хором дуугаа хурааж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ. АНУ 1945 оны наймдугаар сарын 09-ний өдөр Японы Нагасаки хотын дээрээс атомын бөмбөг хаясны улмаас 70 гаруй мянган хүн амь насаа алдсан гэж мэдээ баримтуудад дурдсан байна.

АНУ Японы Хирошима хотын дээрээс анх удаа цөмийн бөмбөг хаяснаасаа гурав хоногийн дараа Нагасаки хотын дээрээс хоёр дахь цөмийн бөмбөгөө хаяж, асар их хохирол учруулж байсан. Америкийн цөмийн цохилтын дараа наймдугаар сарын 15-ны өдөр Япон улс үг дуугүй бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болж, Японы Ази тивд явуулсан 50 гаруй жилийн түрэмгий бодлого төгсгөл болсон гэж үздэг юм.

76 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын хаясан цөмийн бөмбөгний цацраг туяа, халуун цөм, дэлбэрэлтэд хот тэр аяараа сүйрч, 1945 оны сүүл гэхэд 70 гаруй мянган хүн амь насаа алджээ. Энэ гамшгаас амьд гарсан хүмүүс хожим нь хорт хавдар, цацраг туяанаас үүдэлтэй өвчнөөр шаналж, өнөөдрийг хүртэл хор хөнөөл нь арилаагүй гэж үздэг. Нагасаки хот дахь дурсгал хүндэтгэх самбарт цөмийн гамшигт хохирсон 189 мянга гаруй хүний нэрс бичигджээ. Тэднээс 3202 нь өнгөрсөн онд нас барсан хүмүүсийн нэрс юм байна.

Арга хэмжээний үеэр Нагасаки хотын дарга Томихиса Тауэ, “Цөмийн зэвсэгтэй байх нь улс орноо хамгаалах гэхээсээ илүүтэйгээр дэлхий ертөнцийг илүү их аюултай болгож байдгийг ойлгож, ухамсарлахыг цөмийн зэвсэг эзэмшигч улс орнуудад хандаж уриалмаар байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тухай дараагийн бага хурлаар Америк, Орос зэрэг орнууд цөмийн зэвсгийн нөөцөө бууруулахад далайцтай алхам эхлүүлж, цөмийн зэвсэг хураах чиглэлээр томоохон ахиц гаргахыг уриалж байна.” хэмээн хэлсэн байна.

ЗАМЫН-ҮҮД: Хаяг шошго, баримтын зөрчилтэй гоо сайхны бүтээгдэхүүн, нэг удаагийн амны хаалтны зөрчлийг илрүүлсэн
ЗАМЫН-ҮҮД: Хаяг шошго, баримтын зөрчилтэй гоо сайхны бүтээгдэхүүн, нэг удаагийн амны хаалтны зөрчлийг илрүүлсэн
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.