Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгөх юм.
ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. Үүнд:
- ном
- дэвтэр
- ноорон цаас
- гар утас
- чихэвч
- ухаалаг цаг
- тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
- тооны машин
- цаасан болон электрон толь бичиг
- гарын авлага
- дуу хураагуур
- томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.