Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Parasite” кино дэлхийн зах зээлээс нийт $245 саяыг олжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ жилийн Оскарын шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын найруулагчийн “Parasite” кино дэлхийн зах зээлээс нийтдээ $245 саяын орлого олсон тухай АНУ-ын Box Office Mojo байгууллага өнөөдөр мэдээлжээ.

Үүнээс $72.6 саяыг нь Өмнөд Солонгосын киноны зах зээлээс олсон бол дараа нь АНУ-ын зах зээлээс $52.8 саяыг олсон байна.

Аравдугаар сард АНУ-ын кинотеатруудын дэлгэцэнд гарсан “Parasite” тус улсын зах зээлээс хамгийн их орлого олсон дөрөв дэх гадаад кино болжээ.

Түүний өмнө $128.1 саяын орлоготой “Crouching Tiger, Hidden Dragon” (2000), $57.2 саяын орлоготой “Life Is Beautiful” (1997), $53.7 саяын орлоготой “Hero” (2002) гэсэн гурван бүтээл ордог байна.

“Parasite” кино Японы зах зээлээс $38.4 саяыг олсон нь тус улсын түүхэнд хамгийн өндөр орлоготой Солонгос кино болжээ.

Дэвсгэр мэдээлэл:  Найруулагч Бон Жүн Хогийн уг бүтээл өнгөрсөн сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолоос дөрвөн шагнал, өнгөрсөн оны Каннын кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн юм. "Parasite" киног бүтээхэд гаргасан зардал нь 13.5 тэрбум вон ($11.4 сая) юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News

Дорноговь аймагт Франц улсын иргэнтэй ойр байсан 9 хүний хариу сөрөг гарлаа
Дорноговь аймагт Франц улсын иргэнтэй ойр байсан 9 хүний хариу сөрөг гарлаа
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.