Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар усны ослын улмаас 21 хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ жил өмнө онуудтай харьцуулахад усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээлсээр буй. Тухайлбал, улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 04-ний байдлаар 83 удаагийн усны осол гарч, 96 хүн амь насаа алдсан байна. Үүний 75 нь том хүн, 21 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх.

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны үнийн асуудлаар хуралдаж байна
ЗАСГИЙН ГАЗАР: Шатахууны үнийн асуудлаар хуралдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.