Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сибирийн хүч” хоолойгоор Хятадад хий нийлүүлж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д даваа гарагаас нийлүүлж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар телевизийн шууд дамжуулалтаар холбогдон хий дамжуулах уг хоолойг нээх ёслолд оролцлоо.

 

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлтийн үеэр үг хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Сибирийн хүч” бол “Газпром” болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. “Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг “Газпром” компани хариуцах ажээ.

Эхний зургаан сард хийн хоолойн шахуургыг ашиглалтад оруулах горимоор ажиллуулах бөгөөд "Сибирийн хүч" 2025 онд бүрэн хүчин чадлаараа хий дамжуулж эхэлнэ.

“Газпром” компани 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг 2014 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпорацтай байгуулсан билээ. Энэ нь тус компанийн хувьд түүхэн дэх хамгийн том гэрээ юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафон болжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафон болжээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.