Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Та “Өглөөний Улаанбаатар”-т ямар байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой вэ

Ангилал
Нийгэм Фото сурвалжилга Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 46 секунд

НЗДТГ-аас нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй хэсэг бий болгох ажлын хүрээнд “Өглөөний Улаанбаатар” гудамж үүдээ нээгээд нэг хонож байна. Өглөөний гудамж амьдралын завгүй хэмнэлдээ хэдийнэ дассан нийслэлчүүдийн түр амсхийх басхүү өглөө бүхнийг эхлүүлж хэвшсэн хугацаагаа “эртэч” байлгахыг бодитоор уриалсан харагдлаа. Байгууллагууд өглөөний зургаан цагт үүд хаалгаа нээж байгаа тул ажилчид нь 5:30 гэхэд бэлтгэл ажлаа хангасан байхаар ажлын төлөвлөгөөгөө зохицуулдаг гэнэ.

Утас шагайж суух нэгнээс илүүтэй энд хэд гурваараа тойрч суунгаа халуун яриа өрнүүлэх, хүүхдээ салхилуулан алхах эцэг, эхчүүд, хэд хэдэн зураг авалтууд ч явагдаж байлаа. Өглөөний гудамжийг сонирхохоор очсон олон залуусын “стори” дүүрсэн гэдэг ч эргэлзээгүй. Хэдий уртаар үргэлжилсэн зай талбай ихтэй биш ч сая хол давсан нийслэлчүүдэд энэ мэт тухтай сууж, цаг өнгөрүүлэх газар дутагдаж байсныг харж болохоор байлаа.

“Өглөөний Улаанбаатар” гудамжид 12 аж, ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим байгууллагуудын үүдээр ороход ажилчид нь түрхэн зуур амсхийв бололтой сууцгаана. Гэхдээ тэдний ид ачаалалтай цаг нь өглөө бөгөөд ажил тарах үеэр байдаг ч бусад цагт ч хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа талаар хэлж байв.

Та “Өглөөний Улаанбаатар”-т ямар байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой вэ?

Өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг ажил хэрэгч хэн бүхэнд зориулан дараах кофе шопууд ажиллаж эхэлжээ.

-Caffe bene кофе шоп

-“Book art” кафе

-“Оршил” кофе шоп

Ажил хэргийн болоод найз нөхдөөрөө уулзаж, өглөө, өдөр, оройн зоогоо хүртэх боломжтой ресторан, лоунжууд ч үүдээ нээсэн байна. Тухайлбал:

-“Өргөө арт” ресторан

-Route 22 ресторан, лоунж

-“Пизза хат” түргэн хоолны сүлжээ ресторан

-“Yuna” солонгос хоолны ресторан

-Greeno эрүүл хооллолтын кафе, дэлгүүр

-GUUN GOGI ресторан

-Хүнсний дэлгүүр

-Urguu boutique зочид буудал

Өглөө эртлэн босож, онгойсон үсчин хайдаг охид, бүсгүйчүүд их. Тэгвэл “Өглөөний Улаанбаатар”-т байрлах гоо сайхны төрөлжсөн салон энэ эрэлтийг нөхөж чаджээ.

-G22 салон /үсчин, гоо сайхан, тураах массаж, маникюр, педикюр/

“Өглөөний Улаанбаатар” гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох шаардлагатай”

Бид өглөөний гудамжид үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нэг төлөөлөлтэй уулзаж цөөн хором ярилцлаа. “Өргөө арт” рестораны ерөнхий менежер Ж.Мөнхпүрэв “Манайх өглөө 7 цаг гэхэд нээдэг байсан. Гэхдээ одоо үйл ажиллагаагаа өглөөний зургаан цагаас үүд хаалгаа нээж байгаа. Өглөөний цай, кофе гэх мэтээр үйлчилдэг. Эртэч нийслэлчүүддээ үйлчилгээ үзүүлж байгаа нь өөрөө маш том зорилт, давуу тал гэж харж байна. Өглөөний гудамж нээгдэхээс өмнө өглөөний цагаар хүний хөдөлгөөн харьцангуй багатай байсан. Гутлын 22 гудамжийг тойрсон байгууллагуудын ажилчид ихэнхидээ үйлчлүүлдэг байсан юм. Харин гудамж нээгдсэнээс хойш хүмүүсийн хөл хөдөлгөөн, анзаарагдахуйц хэмжээгээр нэмэгдлээ. Метал загварийн арт ресторан маань үйл ажиллагаагаа явуулж байна. Өглөө үүдээ нээхтэй зэрэгцэн заал 2-3 удаа дүүрэх шиг болсон. Үйл ажиллагаа явуулж буй байгууллага, барилгуудын өнгө үзэмж, орчин сайжирч, өнгө нэмсэн. Одоо нэмж хийх хэрэгтэй болов уу гэсэн саналууд байна. Тухайлбал, гудамжны хоёр талд “Өглөөний гудамж” гэх нэрийн самбар, хаягийг байршуулах, энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд руу чиглэсэн гэрэлтүүлэгтэй болох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн нь гэрэлтүүлэгтэй учраас энэ саналыг хэлж байгаа юм. Энэ бол ганцхан өглөөний асуудал биш учраас оройдоо үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангахын тулд гэрэлтүүлэг ч чухал гэж бодож байна” гэлээ.

Ц.Янжиндулам

"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж
"Өглөөний Улаанбаатар" гудамж

Та “Өглөөний Улаанбаатар”-т ямар байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой вэ?
Та “Өглөөний Улаанбаатар”-т ямар байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой вэ?
 
АН-ын гишүүд: Х.Баттулга удаа дараа намын нэр хүндийн эсрэг үйлдэл хийсэн тул намын гишүүнээс хасахыг шаардаж байна
АН-ын гишүүд: Х.Баттулга удаа дараа намын нэр хүндийн эсрэг үйлдэл хийсэн тул намын гишүүнээс хасахыг шаардаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.