Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Эрүүлжүүлэхэд иргэний аминд хүрсэн цагдаагийн алба хаагч шүүхээс 2019 онд ял сонсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож, танхайрч байгаа бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тухайн хэрэг нь 2019 онд болсон ба тухайн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн, шалгалтын ажлыг хийж байгаа болохоо мэдээлсэн.

Тэгвэл дахин нэг цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэх байранд иргэний биед халдаж байгаа бичлэг олон нийтэд ил болоод буй. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр тухайн асуудал нь 2019 оны өвөл нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд болсон хэрэг аж. Ингэхдээ хэрэг гарах өдөр тухайн байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч У нь иргэний биед халдаснаас үүдэн хохирогч амь насаа алджээ. Цагдаагийн ахлагч У-ын гэм бурууг шүүхээр тогтоож, одоогоор ял эдэлж байгаа аж.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд автомашинтайгаа живсэн иргэний цогцсыг олжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд автомашинтайгаа живсэн иргэний цогцсыг олжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.