Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар долдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлага долдугаар сарын 30-нө өдөр бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат 41 настай, эрэгтэй И нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд автомашинтайгаа живсэн иргэний цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.