“Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооноос Үндэсний олимпын хороодод талархлын албан бичгийг ирүүлжээ. Зохион байгуулах хорооны дарга хатагтай Сейко Хашимотогийн илгээсэн албан бичигт,
“Халуун зуны дараа Японд намар болж байна. Долдугаар сарын 23-нд нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн “Токио-2020” олимп болон паралимпын наадмыг есдүгээр сарын 8-нд амжилттай дуусгаж хаалаа. Ковидын хүнд хэцүү бэрхшээл тулгарсан цаг үед та бүхний хамтын ажиллагааны ачаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг амжилттай зохион байгуулж чадсан Японы ард түмнээр дэлхий даяар бахархах болно.
Токиогийн олимп нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед нийгмийн ямар ч арга хэмжээг зохион байгуулж болохыг харуулсан загвар наадам болсон гэдэгт итгэж байна. Үр дүнгээ та бүхэнтэй хуваалцаж, ирээдүйгээс эргэн харахад “Токио-2020” олимп нь өөрчлөлт, эргэлтийн цэг байсан гэдгийг харуулахын тулд бид улам хичээн ажиллах болно.
Дараагийн зуны олимп 2024 онд Парис хотноо болно. Та бүхнийг спортоо үргэлжлүүлэн дэмжихийг хүсэхийн зэрэгцээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье”.
Хүндэтгэсэн: “Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото" гэжээ.