Эрүүл мэндийн яаманд иргэдийн зүгээс коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг Синофармын вакцин хийлгэсэн хүмүүс хоёрдугаар тунг Спутник V вакцин хийлгэх хүсэлт ирүүлж байгаа тухай ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Тэрбээр "Дээрх санал, хүсэлтэд тайлбар хэлэхэд, коронавирусийн эсрэг вакцин хоёр тунтай бөгөөд хоёрдугаар тунг хийлгэхээс нааш хүчтэй хамгаалах урвал үүсэхгүй.
Тиймээс нэг болон хоёрдугаар тунг өөр, өөр вакцин хийлгэхийг ЭМЯ-наас зөвлөхгүй. Өөрөөр хэлбэл, нэг болон хоёрдугаар тунг хоёр өөр үйлдвэрийн вакцин хийлгэхэд дархлаа тогтох эсэх нь нарийн судлагдаагүй байгаа.
Мөн утаат болон электрон тамхи татдаг болон таргалалттай хүмүүс коронавируст халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэл илүү өндөр" гэв.