Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: Боксын тамирчин М.Мягмаржал бэлтгэлийн хувцастай тулалдаж, Э.Цэндбаатар найдвар төрүүллээ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
5 минут 7 секунд

"Токио 2020" олимпын наадмын тав дахь өдөр амжилттай болж өндөрлөлөө. Олон тамирчдын хурд хүч авхаалж самбааг сорьсон энэ өдрийн тэмцээнүүдэд Монгол Улсаас таван тамирчин оролцлоо. Тодруулбал, Жүдо бөхийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, боксын 75 кг-ын жинд М.Мягмаржаргал, байт харвааны төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд, эрэгтэй боксын төрөлд Э.Цэндбаатар нар оролцсон юм.

Ингээд өнөөдөр болж өнгөрсөн тамирчдын талаарх тойм анализыг та бүхэндээ хүргэж байна.

Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

Монголчуудын их итгэл найдварыг өвөртөлж явсан хүн бол гавьяат тамирчин Э.Цэндбаатар. Өнөөдөр олимпын наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорин хоёр дахь тоглолтоо хийж 5:0 харьцаатайгаар илт давуу ялалт байгуулсан юм. Монгол Улсын бахархал болсон тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулалдаанаа наймдугаар сарын 1-нд ОХУ-ын тамирчин Альберт Батыргазиевын эсрэг хийнэ. Ард түмэн аав, ээж, ах дүүсийнхээ итгэлийг алдахгүй биз ээ.

Монгол Улс хүн төрөлхтний олимпын наадмаас Н.Энхбат хүрэл, Н.Баярсайхан хүрэл, П.Сэрдамба мөнгөн медаль, 2008 оны Бээжингийн олимпын алтан медалийг Энхбатын Бадар-Ууган, Мөнх-Эрдэнэ 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл, 2012 онд тус наадмаас НямбаярынТөгсцогт мөнгөн медаль, Доржнямбуугийн Отгондалай 2016 Рио-де-Жанейрогоос хүрэл медаль хүртсэн бахархам амжилттай билээ.

Тэгвэл энэ удаагийн Токиокийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандаж, түмэн олны чихэнд төрийн дуулал эгшиглэх нь байг гэх газаргүй болжээ.

“Ширэн бээлий” клубийн боксчин, ОУХМ цолтой тэрбээр олимпын дэвжээнд гарсан Монголын анхны эмэгтэй боксчин. Монгол Улсын боксын спортын түүхэнд олимпын эрх авсан түүнээс өөр боксчин үгүй.

Боксын спортоор есөн жил хичээллэж буй, “Ширэн бээлий”-гийн Д.Төрбат багшийн шавь М.Мягмаржаргал хүнд жинд олимпын эрх авсныг онцлууштай. Гэвч тамирчны аз дутаж Их Британи улсын боксчин Лаурен Прайстай тоглож 5:0 харьцаатайгаар хожигдсоноор наадмаа өндөрлүүлсэн юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын тамирчин гэдгээ илтгэсэн лого бүхий хувцас, өмсгөл өмсөөгүй нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Тэгвэл Олон улсын олимпын хорооноос заасан хувцасны стандартад тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байхыг зөвшөөрдөггүй аж. Харин манай тамирчдын өмсгөл дээр олимпын ивээн тэтгэгч байгууллагуудын лого бичиг байсан учир тухайн хувцастай тулалдахыг Олон улсын олимпын хороо татгалзсан байна. Тиймээс ямар нэг бичиг, логогүй хувцас өмсөж гарч иржээ.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Г.Алтанбаганын хувьд дэлхийн хошой аварга, жингийнхээ чансааг тэргүүлэгч Испанийн Николоз Шеразадишвилитай барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Наадам нэгээр дуусдаггүйн адилаар дараагийн олимпт ард түмнийхээ итгэлийн галыг өвөртлөөд мордох биз ээ. Энэ өдөр жингийн чансааг тэргүүлэгчтэй уулыг ханартал, уусыг долгистол барилдаж нэмэлт цагт хөл алдан ялагдсан юм.

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азүса Ямаүчитэй цэц сорисон юм. Манай тамирчин дөрвөн сетэд 2-6 харьцаагаар хожигдсон. Тэрээр эхний сетэд ялсан ч дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг Японы тамирчин үлдсэн гурван сетэд илүүрхсэн.

Хоёр тамирчны сет бүрт авсан оноо:

Нэгдүгээр сет: Б.Урантунгалаг 2-0 Азүса Ямаүчи 25(9-7-9) - 23(7-9-7)
Хоёрдугаар сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 23(8-8-7) - 24(9-8-7)
Гуравдугаар сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 23(8-7-8) - 26(8-9-9)
Дөрөвдүгээр сет: Б.Урантунгалаг 0-2 Азүса Ямаүчи 25(8-7-10) - 27(10-7

Токио хотын Yumenoshima Final Field” талбайд болсон олимпын байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваанд эрэгтэйчүүдийн 1/32-т шалгарахын төлөө 109 дүгээр бай дээр Баатархуягийн Отгонболд БНХАУ-ын Жиалун Ли-тэй цэц сорьж, 4:6-гаар ялагдагдсан билээ

Ялсан, ялагдсан үзэгч олноо өндөлзүүлсэн өдөр болон өнгөрлөө. Хүн төрөлхтний эв найрамдлын илэрхийлэл болсон олимпын наадмаас авах Монгол Улсын медалийн буухиа тасрахгүй биз ээ. Нийт тамирчид оролцогчид нь бэртэл гэмтлээс хол байх болтугай.

Х.Умаахан

СУРВАЛЖИЛГА: Коронад
СУРВАЛЖИЛГА: Коронад "дарлуулсан" түрээсийн байрууд төлбөрийн нөхцлөө "чангалжээ"
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.