Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл хотын иргэд өглөө эрт босдог, ажилдаа яардаг соёл бий болгохоор “Эртэч Монгол” уриалга гаргаж байсан билээ. Тэгвэл хотын А бүсэд байрлах "Гутлын 22" буюу талбайн баруун талын 1647 ам.метр талбайд “Өглөөний гудамж” байгуулахаар болсон талаар албаныхан мэдээлж байв. Автомашингүй өглөөний гудамжийн бэлтгэл ажил цар тахлаас үүдэн түр хойшилсон байсан ч өнгөрсөн өдрүүдэд эрчимтэй үргэлжилж дуусах шатандаа оржээ. “Өглөөний гудамж"-нд байрлах үйлчилгээний газрууд өглөө 6:00 цагаас үүд хаалгаа нээх хуваарьтай аж. Өглөөний гудамжинд:
-Book caffe shop
-Ресторан
-Pizza hut
-Өргөө ресторан
-Үсчин
-Caffe bene болон бусад газрууд ажиллах юм.







.jpg)