“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл маргааш ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно.
1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм. Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.
“Монгол” пянзны нээлтийн үйл ажиллагаа 07:00-09:00 цагийн хооронд үргэлжлэх бол 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээг зохион байгуулна.