Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1249 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 157974 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 504 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 745 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 782 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6702
-Хүндэвтэр 2842
-Хүнд 947
-Нэн хүнд 166 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 11706 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2014 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10657 иргэн байна. Үүний 175 нь жирэмсэн, 2332 хүүхэд байна.