Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самар түүхээр яваад сураггүй алга болсон нэг иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар самар түүхээр яваад сураггүй болсон нэг хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг долдугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн газраас ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Төв аймгийн Жаргалант сумын харьяат 29 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Долдугаар сарын 25-нд тус сумын “Цагаан голын-Эх” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн аж.

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагналаа
Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагналаа
 
Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцуулах төслийг хэрэгжүүлэх ЖИШИГ сургуулиудыг сонгожээ
Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцуулах төслийг хэрэгжүүлэх ЖИШИГ сургуулиудыг сонгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.