Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн олимпын боксчдын тулааныг Монголын хоёр шүүгч дэнсэлж байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 20 секунд

“Токио-2020” 3уны олимпын XXXII наадамд Монгол Улсын хоёр шүүгч олимпын ринг дээр гарч байгаа шилдэг боксчдын тулааныг дэнслэн шүүж байна. Тодруулбал, Олон улсын сонирхогчдын боксын холбооны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл /эмэгтэй/, олимпын зэрэглэлийн шүүгч О.Мандахбаяр /эрэгтэй/ нар шүүгчээр ажиллаж байна.

Олимпын наадамд боксын шүүгчээр ажиллаж буй монгол эмэгтэй Цэрэнхандын Цогтгэрэл нь Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан бөгөөд одоогоос сарын өмнө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагнуулсан билээ. Түүний хувьд ОУСБХ/АИБА/-ны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч юм.

Харин Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон О.Мандахбаярын хувьд түүний аав Р.Отгонбаяр бол 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин билээ.

Солонгос жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусчээ
Солонгос жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусчээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.