Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Монголын эмэгтэй багийг “Washington post” сайт онцоллоо

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
4 минут 18 секунд

Монголын 3x3 эмэгтэй сагсан бөмбөгийн багийг "Washington post" сайт онцлон нийтлэл бичжээ. Нийтлэлийг сайтын спортын нийтлэлч Роман Стабс бичжээ. Нийтлэлийн орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ 3Х3 БАГ ХОЁР ХОЖИГДОЛТОЙ ХЭДИЙ Ч ОНЦЛОХ БАГУУДЫН НЭГ

О.Хулан ердөө дөрвөн жилийн өмнөөс төрөлх Монгол орондоо сагсан бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд өөрийн дуртай NBA-ийн оддын YouTube-д хийсэн тоо томшгүй олон бичлэгийг үзэж залалт болон шидэлт хийхийг сурчээ.
"Би сургуулийнхаа талбай дээр өрсөлдөгчөө төсөөлөн ганцаараа тоглодог" гэж тэр хэлж байв.

Харин бямба гарагийн орой О.Хулан төсөөлөхөө больжээ. Тэрбээр Олимпын сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд эхний тоглолтоо АНУ-ын эсрэг тоглосон. Тэмцээнд Америкчууд 21-9 харьцаатай ялалт байгуулсан. Учир нь ердөө дөрөвхөн жилийн өмнө сагсан бөмбөгийн спортод хөл тавиад өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн олимпын наадамд анх удаа багийн спортоор оролцож байна.

Энэ нь бөх, бокс, жүдо зэрэг спортын төрлүүдэд олимпт бэлтгэж ирсэн туршлагатай, гурван сая хүн амтай Төв Азийн энэхүү улсад 3х3 сагсан бөмбөг хичнээн алдартай болсны илрэл юм.

О.Хулан багийн спортын төрлөөр хөгжихийг хүсэж буй Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд тэрбээр баасан гарагийн орой болсон нээлтийн ёслолын үеэр эх орныхоо олимпын түүхэн дэх анхны эмэгтэй тугч байсан юм. Тэрбээр "Өнөө үед манай улсад 3x3 нь үндэсний спорт шиг л болж байна. Бүгд тоглож байна. Бүгд л зурагтаар үзэж байгаа шүү дээ. Энэ бол Монголыг төлөөлж ирсэн бидний хувьд маш том үүрэг даалгавар юм.

Манайх нүүдлийн соёл иргэншилтэй тул бид ямар ч нөхцөл байдалд дасан зохицоход бэлэн байх болно. Энэ нь бидэнд тус болно гэж бодож байна" гэжээ.

Монгол дахь 3х3 сагсан бөмбөгийн галзуурлыг 2000-аад оны эхэн үеэс эхэлсэн гэж харж болно гэж тус улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хэллээ. Сүүлийн арван жилийн турш үргэлжлэн сонирхож байгаа нь FIBA-аас алс холын газруудад энэ спортыг дэлгэрүүлэхийг хичээж байгааг нотолж байна.

Монголын тамирчдад бусад орны дасгалжуулагчид анхаарлаа хандуулсны дотор дасгалжуулагч Кара Лоусон бөгөөд тэрбээр АНУ-ын шигшээ багийг дагалдан 2019 онд Монголд болсон 3х3 тэмцээнд оролцов.

“Бид Чингисийн талбайн яг төвд (нийслэл Улаанбаатарт) тоглосон. Тоглолт бүр дүүрэн үзэгчтэй, хөгжөөн дээмжигчдийн уухай маш чанга байсан. Тэд үнэхээр улс орондоо энэ спортыг хөгжүүлж байна” гэж Лоусон хэлжээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Токиод шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэг нь гэж тооцогддог эрэгтэй шигшээ багийг байгуулжээ. "Монголд ойролцоогоор 20,000 хүүхэд 3х3 төрлөөр хичээллэдэг ба тэн хагас нь эмэгтэй хүүхдүүд" гэж Л.Мягмаржав хэлж байв.

Олон улсын тоглолтод хүнд хэцүү мөчүүд байсан. Монгол Улс 2019 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо хийсэн боловч Амстердамд болсон дөрвөн тоглолтод бүгдэд нь ялагдсан. Монголчууд 2019 оны Азийн цомын тэмцээнд илүү их амжилт гаргаж, дөрөвдүгээр байрт шалгарч, дэлхийн чансааны жагсаалтаар олимпт оролцох эрхээ авсан юм. Энэ бол тус улсын эмэгтэйчүүдийн спортын хувьд чухал мөч байсан бөгөөд багаа агшин зуур "од" болгох боломж байсан юм.

Эх сурвалж: Washingtonpost.com

Португалын серфингчин халдварын улмаас олимпт оролцож чадсангүй
Португалын серфингчин халдварын улмаас олимпт оролцож чадсангүй
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.