Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхтөр: ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана. Микрочид хотын захиргаа, талбай, заримдаа зам хааж жагсаад, тэр үед Баасан гэж эмэгтэй манлайлаад овоо юм болсон доо. Бас л өчнөөн хүний амьдрал, шатаана үхнэ болоод л байсан. Одоо яав, зүв зүгээр автобус барих нь бариад өөр юмаар амьдрах нь амьдраад явсан. Микро ч хотын өнгө үзэмж, соёлыг бхгүй болгож, замын хөдөлгөөний дүрэм журам, осол аваарыг манлайлдаг, буудал болгон дээр арав хориороо хашгичсан чимээ, хотод бол хүнээ булаацалдаж уралдаж давхилдаад ай бас л эвгүй байсан шүү.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 495 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 10346-д хүрчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 495 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 10346-д хүрчээ
 
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.