Улсын харцага Г.Ганхуягийг фэйсбүүкээр бусдыг заналхийлсэн хэмээн буруутгаж, хойшлуулашгүйгээр цагдан хорьжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улсын харцага Г.Ганхуяг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд устгасан байдаг. Тодруулбал, тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Учрал, Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ" гэх утгатай пост оруулаад устгасан юм.

Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас хамтран Харцага Г.Ганхуягийг хойшлуулашгүйгээр өчигдөр цагдан хорьсон байна. Тодруулбал, түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан аж.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан эргэн мэдээлэх болно.

Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан байна
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!