СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж хөнөөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээллийг шалгахад Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон харамсалтай тохиолдлууд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!