Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.44 сая төгрөгийн үнэтэй болжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 33 секунд

Үндэсний статистикийн хороо гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг олон нийтэд танилцуулав. Энэхүү мэдээллээр орон сууцны үнэ 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус, тус өссөн байна.

Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44 сая төгрөгийн үнэтэй болжээ. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөхоны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувь (1515.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувь (280 .9 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага аж.

2025 оны гуравдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.49 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.63 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37.0 хувь (1 486 .4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 16.3 хувь (676.4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага дүнг үзүүлжээ.

“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
 
АН-ын бүлэг: Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаар судалгааг танилцуулна
АН-ын бүлэг: Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаар судалгааг танилцуулна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!