Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, О.Номинчимэг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Санал хураалтад 90 гишүүнээс ороцсоноос 64 гишүүн буюу 71.1 хувь нь дэмжсэнээр дээрх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Дашрамд дурдахад, ҮХЦ-ээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44.6 дахь хэсгийн “Нэр дэвшихээс өмнө УИХ-ын гишүүн тайлан тавьж болно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг үндсэн зарчим зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Улмаар дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авсан.

Гэтэл хууль өөрчлөх явцад УИХ-ын гишүүн гэдгийг аливаа этгээд болгож өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл тайлан тавьж болох аливаа этгээд гэдэгт нь УИХ-ын гишүүн ч орно, энгийн иргэн ч орно гэсэн үг. Үүнийг нийгмийн зарим хэсэг нь тэгш гараанаас гарах боломж алдагдаж байна гэж шүүмжилж байгаа юм.

ХОХИРОГЧ: “Skypass - Events Travel Agency” компани Хонгконг руу “Coldplay” хамтлагийн тоглолтыг үзэхээр  явсан 92 хүнийг хохироожээ
ХОХИРОГЧ: “Skypass - Events Travel Agency” компани Хонгконг руу “Coldplay” хамтлагийн тоглолтыг үзэхээр явсан 92 хүнийг хохироожээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.