Олимпын нээлтийн үеэр Монголын далбааг барьж зогссон дүр зураг олны анхаарлыг ихэд татсан. Зарим нэг нь магтан сайшааж байхад зарим хэсэг нь үзэгчгүй олимпт бүдүүлэг зан гаргалаа хэмээн шүүмжилсэн юм. Мөн тус далбааг барьж зогссоноос болж, Г.Ганхүү тэргүүтэй хэсэг хүмүүс стадионоос хөөгдсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд Г.Ганхүү тайлбар өглөө. Тэрбээр "За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна .Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх.
Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан Олимпын үеэр ийм л байдаг .
Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна.
Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк.
Уржигдар ногоон паспортын хэрэгт , өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол ккк ...." хэмээжээ.
Гэхдээ тэрбээр өөрөө хөөгдөөгүй гэх тайлбар өгч байгаа ч баттай эх сурвалж Г.Ганхүүгээс болж олимпын нээлтийг үзэж чадалгүй дундаас нь хөөгдсөн гэх мэдээллийг өгч байгаа юм.