"Токио 2020" оны зуны олимпын нээлт болж байна. Нээлтэд 206 орны 11 мянга гаруй тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөхөөр Токиод цуглаад байгаа юм. Дөнгөж сая Италийн тамирчид гарч ирсэн бөгөөд тус улсаас 39 төрөлд 364 тамирчин оролцож байна.
Олон төрөлд олон тамирчин оролцож байгаа улсын нэгд яах аргагүй орж байгаа юм.
Мөн Австрали улс 41 төрөлд 400 гаруй тамирчин оролцож байна.