Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Анзаарагддаггүй атлаа аюул дагуулдаг зүйлсийг “БҮТЭЭН БАЙГУУЛСААР“ л байх уу

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 14 секунд

Бороо хур элбэгтэй эл өдрүүдэд Улаанбаатар усанд автаж, улс амьтан харайх нь харайж, харайсан нэг нь тэг голд нь бууж, харааж, ерөөж яваатай бишгүй л тааралдах юм. Дайны хажуугаар дажин гэдэг шиг нийслэл хот цаашлаад орон нутагт усанд автсан цахилгаан дамжуулах станцын зураг олон нийтийн сүлжээгээр сэрэмжлүүлэг болох төдий яваад өнгөрлөө. Монгол хүн бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах томоогүй бяцхан үрсийн ирээдүйтэй холбоотой нэг асуудал бол энэ билээ.

Сүүлийн үед орон даяар орж байгаа их хэмжээний борооны улмаас цахилгаан дамжуулах кабель шугамд гэмтэл ихээр гарч, 6-35кВ-ын хуваарилах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байна. Үүний нэг жишээ нь хэдэн өдрийн өмнө Өмнөговь аймагт орсон борооны улмаас 10кв-ын нисэх фидерийн дэд станц усанд автаж зарим хорооллууд цахилгаангүй болсон дүр зургийг дараах зурган дээрээс харж болно.

Гэр хорооллууд тог цахилгаангүй болох асуудлыг засаж сайжруулж болох асуудал. Харин зурган дээр харагдаж байгаа шиг болгоомжлуулсан хашаанаасаа хальсан тогтоол усанд хэн нэгэн айлын томоогүй бяцхан үрс тоглох гэж очоод тогонд цохиулвал яах вэ?

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, тэрбээр нэр усаа нийтлүүлэхгүй ч сэрэмжлүүлэх зорилгоор хариулт дараах тайлбарыг өгсөн юм.

"Орчин үеийн хүүхдүүдийг цахилгааны хашаа руу гүйгээд орчихно гэж бодохгүй байна"

Тэрбээр, “Өмнөговийн зураг яваад байгаа юм. Хуучин гудамжных нь голоор агаарын шугам нь яваад агаарын шугамыг нь буулгасан. Аймгаас засмал зам тавина гээд агаарын шугамыг нь буулгаад, кабел утас болгосон. Засмал зам тавихдаа үер усны шуудуу хийгээгүй учраас цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон. Цахилгаан хуваарилах байгууламж хашаагүй байх тохиолдол байхгүй гэж бодож байна. Хамгаалалтын орон зайг нь бүрэн бүрдүүлж хамгаалсан байгаа. Адуу мал, хүн орохоос сэргийлсэн байдаг. Хашааны дөрвөн өнцөгт аюултай шүү гэсэн тэмдэг тэмдэглэгээ байгаа. Хүүхдүүдийг оруулахгүйн тулд тийм хашаа барьж байгаа шүү дээ. Орчин үеийн хүүхдүүдийг цахилгааны хашаа руу гүйгээд орчихно гэж бодохгүй байна. Хөрсөөрөө бол цахилгаан дамжина гэсэн ойлголт бол байхгүй. Өндөр хүчдэл гэдэг бол тусгаарлагдсан байгаа. Газар шингэхгүй, хуваарилах байгууламж өөрөө төмөр хийцлэлтэй хөрсөнд дамжихгүй тусгаарлагдсан байдаг” гэв.

Тэгвэл энд нэг асуудал урган гарч байна.

Анхнаасааа бид эрсдлийг тооцож цахилгаан хуваарилах байгууламжаа усанд автахааргүй барьж байгуулж болохгүй гэж үү?

Эрчим хүчний шугам сүлжээг зохицуулах дүрэмд цахилгаан дамжуулах шугам хүчдэлийн хэмжээнээс хамаарч хүн оршин суудаг газраас 1.5 метрээс 30 метр хүртэл зайтай усанд автахааргүй байх ёстой. Гэтэл усанд автаж буй цахилгаан дамжуулах шугамнуудын хувьд ихэнх нь 6.5 аас 35кв ын шугамнууд байна. Айл өрх, хүн оршин суудаг газраас төдийлөн зайтай байхгүй байгааг жишээ зурагнуудаас харж болно.

Үүнтэй холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.


- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,

- Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

- Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

- Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бид ирээдүй болсон бяцхан үрс болоод гарч болзошгүй эрсдлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ мэт анзаарагддаггүй хэрнээ аюул дагуулдаг зүйлс нийгэмд байсаар л байх уу?


Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.