Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас нэг жилээр хойшлогдоод байсан "Токио-2020" олимпын наадам урьд хожид байгаагүй хатуу хөл хорионы дэглэмийн дор зохион байгуулагдах гэж байна. Гэсэн хэдий ч тамирчид болон наадамд оролцох бусад хүмүүсийн дунд хэд хэдэн халдварын тохиолдол илэрчээ. Уг тохиолдлуудыг он сарын дарааллаар нь жагсаавал:
6 дугаар сарын 20 - Уганда улсын багийн дасгалжуулагчийн Нарита хотод газардмагцаа өгсөн шинжилгээний хариу эерэг гарч, Засгийн газрын байгууламжид тусгаарлагджээ. Багийн бусад гишүүд автобусаар Японы баруун хэсэгт орших Осака орчмын Изумисано хот руу явсан байна.
6 дугаар сарын 23 - Уганда улсын тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн Изумисано хотын албаныхан мэдэгджээ.
7 дугаар сарын 4 - Сербийн сэлүүрт завины багийн тамирчны шинжилгээний хариу эерэг гарч багийн бусад дөрвөн гишүүн ойрын хавьтал хэмээн тусгаарлагдсан байна.
7 дугаар сарын 9 - Литва болон Израйл улсаас тус тус нэг тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн мэдээлж байсан боловч удаах мэдээллээр Литва улсын тамирчны тодорхойгүй байсан тул ахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэжээ.
7 дугаар сарын 14 - Орос улсын регбигийн эмэгтэй багийн бариачийн шинжилгээний хариу эерэг гарч, багийн тамирчид хоёр өдрийн турш тусгаарлагдах боллоо хэмээн Оросын Риа мэдээллийн агентлагаас мэдэгдэв. Японы баруун өмнөд хэсэгт орших Мунаката хотын албаныхны мэдээлснээр нэг ажилтан эмнэлэгт хэвтсэн бөгөөд багийн бусад гишүүдийг ойрын хавьтал биш гэж тогтоосон хэмээжээ.
- Катар улсын нийслэл Доха хот дахь дүрвэгсдийн багийнхны шинжилгээний хариу эерэг гарч Японд ирэх хугацаагаа хойшлуулсан байна. Халдвар авсан хүмүүс ямар нэг шинж тэмдэггүй байгаа бөгөөд 29 хүнээс 26 нь Доха хот дахь бэлтгэлийн бааздаа үлдэхээр болжээ.
- Бразил улсын олон арван тамирчин байрлаж буй Хамамацу дахь зочид буудлын долоон ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан гэж тус хотын албаныхан мэдэгдэв.
- Өмнөд Африкийн регбигийн багийн 21 гишүүнийг нислэгийн үеэр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хэмээн үзэж тусгаарласан байна.
7 дугаар сарын 15 - Курумэ хотын баруун өмнөд хэсэгт бэлтгэлээ хийж байсан Кени улсын регбигийн эмэгтэй багийн найман тамирчин Токио руу нисэх нислэгийнхээ үеэр батлагдсан тохиолдлын ойрын хавьталд багтжээ.
7 дугаар сарын 16 - Австрали улсын теннисийн тамирчин Алекс де Минаур Токиод очихоосоо өмнө шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хэмээн Австралийн Олимпын хороо мэдээлэв.
7 дугаар сарын 17 - Тамирчдын хотхон дахь гадаадын зохион байгуулагдчдын багийн нэг гишүүн, хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр гишүүн, гэрээт долоон ажилтан, Олимпын наадмын таван бие бүрэглэдхүүн багтсан нийт арван таван хүний шилжилгээний хариу эерэг гарсан хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.
7 дугаар сарын 18 - Тамирчдын хотхонд байрлаж буй Өмнөд Африкийн хоёр эрэгтэй хөлбөмбөгчин гэх мэт арван хүнд коронавирусний халдвар илэрсэн гэж зохион байгуулагчид мэдээлэв. Энэ нь тамирчдын хотхонд илэрсэн анхны тохиолдол ажээ.
7 дугаар сарын 19 – Олимпын наадмын бие бүрэлдэхүүнээс нэг хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг хүн, гэрээт ажилтнуудын дунд нэг хүнээс вирусний халдвар илэрсэн хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн хоёр гишүүний шинжилгээний хариу эерэг гарснаар тус улсын төлөөлөгчдийн 21 хүнийг ойрын хавьтал хэмээн үзэж тусгаарласан байсан ч дараа нь ойрын хавьтагчийн тоог 18 болгосон байна.
Ойрын хавьтагчид тэмцээн эхлэхээс өмнөх зургаан цагийн дотор шинжилгээнийх нь хариу сөрөг гарвал өөрийн үйл ажиллагаандаа хэвийн оролцох боломжтой ажээ.
7 дугаар сарын 20 – Тамирчдын хотхон дахь сайн дурын ажилтан, гэрээт ажилтан болон Олимпын наадмын бие бүрэлдэхүүн зэрэг багтсан найман хүнээс халдвар илэрсэн хэмээн зохион байгуулагдчид мэдэгдлээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/coronavirus-incidents-tokyo-olympics-2021-07-15/