Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Террорист халдлагын улмаас 2 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Их Британийн нийслэл Лондон хотын төвд гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн цагаар 14 цагийн үед бүсэндээ тэсрэх төхөөрөмж бэхэлсэн, хутгатай этгээд Лондон хотын нэгэн гүүрэн дээр хүмүүс рүү халдсан байна. Энэ хэрэг Кембрижийн Криминологийн их сургуулийн “Learning Together” /хамтдаа суралцъя/ хөтөлбөрийн төгсөгчид болон багш нарын уулзалтын үеэр гарчээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Террорист этгээдийг хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ. Гэмт этгээд терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан 28 настай Усман Хан гэгч бөгөөд тэрбээр 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан байна. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос суллажээ.

Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019” эхэллээ
Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019” эхэллээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.