БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөгжим бүжгийн коллежийн газрын маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ирэх намар хичээл сургуулийг эхлүүлэх асуудалд хариулт өглөө. Тэрбээр "Боловсролын тухай хуулиар намар хичээл сургууль нээх хугацааг есдүгээр сарын 1 хэмээн заасан байдаг. Тиймээс бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ коронавирусийн халдварын үед магадгүй есдүгээр сарын 1-нд нөхцөл байдал сайжрах уу, үгүй юу гэдгийг бид хэлж мэдэхгүй. 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь хоёр дахь тунгаа аваад байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 40 мянган багш нарын 80-иад хувь нь бүрэн тунгаа авсан. Ямар ч байсан намрын хичээлийг хуулийнх нь хугацаанд нээхийн тулд ажиллана. Гэхдээ үүнд Засгийн газар шийдвэрээ гаргана. Аймаг, орон нутгийн сургууль цэцэрлэгийн удирдлагуудад нөхцөл байдлаа харгалзан үзэж, есдүгээр сарын 1 гэхэд хичээлээ нээх бодлогыг барьж, бэлтгэлийг хангаж байна. Энэ жил хичээл сургуулиа нээхгүй бол хоёр жилийн турш боловролын салбараа хаасан цөөн орны тоонд орно. Хичээлийн хоцрогдол үүсч, нэгэнт цар тахалтайгаа цугтаа амьдрах үе ирсэн учраас есдүгээр сарын 1-нд танхимаар хичээллэх бэлтгэлийг хийж байна" гэлээ.