Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Консерваторын 0.6 га газар хулгайлагдсан байсныг буцаан авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 14 секунд

Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн газарт барилга барих асуудлаар БШУЯ-аас мэдээлэл хийлээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын консерваторыг цаашид кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргахаар тохирч өнгөрсөн тавдугаар сард хамтарсан ажлын хэсэг гарсан. Ерөнхий төлөвлөгөөгөөр консерваторын ашиглалтын хугацаа нь дууссан 650 хүүхдийн сургуулиудыг шинээр барих, концертын болон спорт заалыг стандартын зориулалтаар барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш хөгжлийн төвийг бий болгохоор ерөнхий төлөвлөгөөг хийж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан. Консерваторын газраас хулгайлагдсан. Гэвч консерваторын багш, ажилчид хулгайлагдсан газрынхаа төлөө бус хулгайлагдсан газрыг нь авчирч өгсөний төлөө хийж буй тэмцэл гэж харж байна. Монгол Улсын консерваторын баруун хойд буланд багш, ажилчдын орон сууцны зориулалтаар байр баригдсан ч тэнд багш нар ороогүй. Тэгэхээр энэ нь цэвэр арилжааны зориулалтаар орон сууц баригдсан байна. Түүний урд байгаа нийт 16 граж. Эдгээр газруудыг хулгайлагдсан болохыг мэдээгүй байсан. Боловсролын яам консерваторын газраас хулгайлагдсан байсан 0.3 га газрыг буцаан эзэмшилд нь авчирч байна.

Өнөөдрийн эсэргүүцээд байгаа газарт хуучнаар Циркийн сургууль барих макеттай байсан. Циркийн сургуулийг Дашчойлон хийдтэй нийлсэн 0.3 газарт барих гэсэн боловч мөн л хулгайд алдсан. Монгол ахмад циркчдийн холбоо гэх хувь хүний нэр дээр тухайн газар алдагдсан. Тиймээс хувь хүний нэр дээр хулгайлагдсан 0.3 га газрыг баталгаажуулж, Консеваторын газар дээр бүрэн шилжүүлж, Циркийн спорт заалуудыг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тохиролцоонд хүрсэн. Циркийн барилга хойшоо 0.3 га газартаа, БҮТ, боловсролын хүрээлэн мэдээллийн төвүүд байгуулагдахаар улсын төсөв 15 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр суусан. Энэ төслийг сургуулийн удирдлагууд багш ажилчид болон төгсөгчиддөө дутуу мэдээллийг өгсөн.

Боловсролын яам болон түр хорооны гишүүдийн хамтарсан баг гарч, өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор ойлгож, хууль ёсны хүрээнд нь ойлголцох зөвшилцөлд хүрлээ. Консерватори бол зөвхөн газрын эзэмшигч. Өмчлөгч биш гэсэн үг. Өмчлөгч нь Боловсролын яам. Тиймээс Боловсролын яамны нэрийн өмнөөс тухайн газрыг эзэмшиж буй хуулийн ойлголт дутуу учраас ийм нөхцөл байдал үүслээ" гэлээ. Түүнчлэн "Алдагдсан байсан 0.6 га газрыг газрыг буцаан авч ирж, түүний 0.1 га-д нь БҮТ, боловсролын хүрээлэн, мэдээллийн төвийг барих улсын төсөв хөрөнгө оруулалтад суулгасан төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн юм" хэмээлээ.

ТОКИО-2020: Олимпт оролцох Монголын багаас хамгийн залуу тамирчин
ТОКИО-2020: Олимпт оролцох Монголын багаас хамгийн залуу тамирчин
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.