Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганпүрэв: Төр дамжсан газрын наймаа,  хууль бус  үйлдэл харагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

2021 оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард ШУТИС-ийн дөрөвдүгээр байрны газарт Боловсролын Үнэлгээний төв барих асуудал үүссэн. Үүнтэй холбоотой тус сургуулийн багш нарын тэмцэл өрнөсөн. Түүнээс хойш долоо хоног хүрэхгүй хугацаанд Хөгжим бүжгийн сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барих шийдвэрийг гаргасан аж. Тус шийдвэрийг Хөгжим бүжгийн сургуулийн багш, ажилтан алба хаагчид эсэргүүцэж, Боловсролын яаманд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Хөгжим бүжгийн коллежийн багш нар 11:30 аас сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагсаж буй юм.

Сургуулийнх нь газарт буюу Хөгжим бүжгийн сургуулийн хашаан дотор Боловсролын үнэлгээний төвийн оффисын барилга барихыг эсэргүүцэж, хөгжимтэй жагсаж байгаа багш, алба хаагчдаас уг асуудлаар тодрууллаа.

Хөгжим бүжгийн урлагийн дээд сургуулийн багш Д.Ганпүрэв “Энэ оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард ШУТИС-ийн дөрвөдүгээр байран дээр Боловсролын үнэлгээний төв барих асуудал үүссэн. Үүнтэй холбоотой тус сургуулийн багш нарын тэмцэл өрнөсөн. Түүнээс хойш долоо хоног хүрэхгүй хунацаанд манай захиралтай хамтран ажиллах гэрээ хийж барилгын зөвшөөрөлгүй хашаа барьсан байна. Одоо зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэсэн үүнийг төр бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа гэж бодохгүй байна. Энэ бүхний цаана төр дамжсан газрын наймаа, хууль бус үйлдэл харагдаж байна. Судалгааны газрын зөвшөөрөлтэй, газарт нь тохируулж төслүүдээ зурдаг бол манайд долоо хоногийн дотор хашаа барьсан. Үүнтэй холбогдуулж түр хороо байгуулсан. Түр хороо өмгөөллийн зөвлөгөө авч, хуулийн хүрээнд ажиллахаар болсон. Хууль бус гэрээг цуцалъя гэсэн шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлж байна” гэв.

Хөгжим бүжгийн урлагийн дээд сургуулийн багш Х.Оюунцэцэг “Энэ сургууль бол зүгээр нэг арван жилийн сургууль биш. Монгол Улсад хэрэгцээтэй сургуулийн биеийн тамирын талбайд БҮТ-ийн барилгыг барих гээд байна. Манай урлагийнхныг урлагаас өөр юм мэдэхгүй гэж бодоод түр орлон гүйцэтгэгч н.Пүрэвхүү гэдэг нөхрийг яриулж, зөвшилцсөн юм байхгүй. Нууцаар урт хугацааны амралтыг тохиолдуулан дур мэдэн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхолын зөрчил гаргаж байна. Яамны хүмүүстэй үгсэн хуйвилдсан байна. Хардахаас өөр арга алга. Хувийнх нь сургууль байсан бол дур мэдэн юмаа бариулж болно” гэлээ.

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ
ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.