Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Долдугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Хүн гэмтсэн осол нийслэлд 12 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алдсанаас хоёр нь хүүхэд байгаа юм.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд

-Автомашин явган зорчигч мөргөсөн - Дөрөв

-Автомашин унадаг дугуй мөргөсөн - Нэг

-Зорчигч гэмтсэн - Долоо

Орон нутагт

-Автомашин онхолдох - Хоёр

-Хөдөлгөөн эхлэхэд - Нэг

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

НӨАТ-ын сугалааны тохирлоос гурван сая төгрөгийн таван азтан тодорчээ
НӨАТ-ын сугалааны тохирлоос гурван сая төгрөгийн таван азтан тодорчээ
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ