Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц улсын иргэнийг Улаанбаатар хотод авчран ХӨСҮТ-д эмчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


Шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Бүгд Найрамдах Франц Улсын иргэнийг Дорноговь аймагт тусгаарлаад байсан билээ.

Эл иргэнийг Дорноговь аймгаас Улаанбаатар хотод авчран, тусгаарлан эмчилгээ хийж байгаа гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Хоёр хүүхдийн аав 57 настай, COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэв. 


ЕТГ-аас ажилчдадаа цалинтай чөлөө олгохыг уриаллаа
ЕТГ-аас ажилчдадаа цалинтай чөлөө олгохыг уриаллаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.