Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 “Милуоки Бакс” баг аваргын төлөөх цувралыг 3:2 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 40 секунд

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2020-2021 оны улирлын аварга шалгаруулах цуврал үргэлжилж байна.

Аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт “Финикс Санс” багийн талбайд болж, талбайд зочин “Милуоки Бакс” баг 123-119 онооны харьцаатайгаар “Финикс Санс” багийг хожиж, аваргын цомын төлөөх цувралыг 3:2 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ.
Тоглолтод “Милуоки Бакс” багийн лидер Яннис Антетокоунмпо 40 минут тоглож, 32 оноо авалт, есөн самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт гэсэн тоглолт үзүүлсэн бол талбайн эзэн “Финикс Санс” багийн лидер Девин Бүүкер 41 минут тоглож, 40 оноо авч, сайн тоглолт үзүүлсэн боловч ялагдал хүлээсэн байна.

Мөн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолтод “Финикс Санс” багийн холбон тоглогч Крис Пол 11 оновчтой дамжуулалт өгч, хасагдах шатны тоглолтод хамгийн их оновчтой дамжуулалт өгсөн бүх цаг үеийн жагсаалтын долдугаар байранд оров. Харин “Милуоки Бакс” багийн Яннис Антетокоунмпо, Крис Мидлтон нарын хослол 2012 оноос хойш хасагдах шатны тоглолтод 500 оноо, 100 оновчтой дамжуулалт өгсөн анхны хослол болжээ.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Монголын цагаар долдугаар сарын 21-ний 09:00 цагт "Милуоки Бакс" багийн талбай дээр болно.


Ирэх бямба гаригт бүх нийтээрээ ажиллана
Ирэх бямба гаригт бүх нийтээрээ ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.