Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км зайд гүйн өнөөдөр /2021.07.17/ 16.00 цагт Дорнод аймгийн Чойбалсан хотод ирлээ.
Түүнийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү, Хуурай замын цэргийн командлалын тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн болон Чойбалсан хотын иргэд барианд угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Гэрэл зургийг: О.Мөнхбат