Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилчид хил дээр төөрсөн гурван настай охиныг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Хил дээр төөрсөн гурван настай охиныг эсэн мэнд эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэгт Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авсан байна. Хилчид харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн байна. Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан аж. Ульхан суурин нь улсын хилээс 0.8 км зайд байрладагаараа онцлогтой юм.

Ухрах хөдөлгөөн хийх үедээ долоон настай хүүхдийг дайрчээ
Ухрах хөдөлгөөн хийх үедээ долоон настай хүүхдийг дайрчээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.